Үйлчилгээний нөхцөл
2.1. Сайт – NewZar.mn интернет вебсайт болох зар байршуулах платформ (цаашид “Сайт” гэх)
2.2. Хэрэглэгч – энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрөн NewZar.mn-ийн үйлчилгээг авч буй хувь хүн болон хуулийн этгээд
2.3. Хэрэв хэрэглэгч нь энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй бол сайтыг орхин, аппликейшнийг устгахыг зөвлөж байна. NewZar.mn сайтын үйлчилгээг Хэрэглэгч авахыг энэхүү үйлчилгээний нөхцөлөөр зохицуулна. NewZar.mn-ээр үйлчлүүлснээр Хэрэглэгч энэхүү нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн гэж ойлгоно.
2.4. NewZar.mn дэх аль нэг үйлчилгээг ашиглаж эхлэх, аппликэйшн суулгах эсвэл бүртгүүлснээр Хэрэглэгч нь үйлчилгээний нөхцөлийг бүрэн эхээр нь хүлээн зөвшөөрсөнд тооцно. Хэрэв Хэрэглэгч энэхүү нөхцөлийн аль нэг заалтыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд NewZar.mn-ийн үйлчилгээг авах эрхгүй болно.
2.5. Сайтыг ашиглаж буй бүх хэрэглэгчдийн дунд явагдаж буй бүх хэлэлцээр болон тохиролцоо нь NewZar.mn-ийн оролцоогүйгээр явагддаг болно. NewZar.mn сайт нь зөвхөн зар байршуулах худалдааны платформоор л хангадаг болно.
3.1. Хэрэглэгч нь өөрийн санал болгож буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайтад зарлан нийтлэх бүрэн эрхтэй.
3.2. Хэрэглэгч сайтын гишүүнээр бүртгүүлэх бүрэн эрхтэй бөгөөд бүртгэлд өөрийн бүртгүүлэхдээ үүсгэсэн нууц кодоороо сайтад нэвтэрч, сайтын үйлчилгээг авах эрхтэй.
3.3. Сайтын үйлчилгээг авснаар энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан дүрэм журмыг заавал мөрдөх шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
3.4. Хэрэглэгч сайт руу нэвтрэх өөрийн нууц кодоо нууцалж, нууц кодтой холбоотой бүх асуудлын хариуцлагыг өөрөө үүрнэ. Хэрэглэгч зөвхөн өөрийн утасны дугаар, нууц код ашиглан сайтын үйлчилгээг авах эрхтэй.
3.5. Хэрэглэгч сайт руу нэвтэрдэг өөрийн нууц кодоо нууцалж, гуравдагч этгээдэд өгөхгүй байх үүрэгтэй.
3.6. Зарын эзэн буюу хэрэглэгч нь борлуулж буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдал, хууль дүрэмд харшлахгүй байх тал дээр бүрэн хариуцна.
3.7. Худалдан авагч, захиалагчийн талаас барааны баталгаат хугацаа, чанар аюулгүйн байдал, санал болгож буй үйлчилгээнийх нь тусгай зөвшөөрлийг нэхэмжилсэн тохиолдолд зарын эзэн буюу худалдагчийн талаас батлан дааж, тэдний хүсэлтийг биелүүлэх үүрэгтэй.
3.8. NewZar.mn нь нийтлэгдсэн зарын хугацааг сунгах, буруу категорид орсон зарын байршлыг өөрчлөх эрхтэй. Хэрэв зарын эзэн нь сайтын дотоод дүрэм журмыг зөрчиж алдаатай зар нийтэлсэн тохиолдолд NewZar.mn зар нийтлэхийг хориглож, устгах эрхтэй.
3.9. Зар оруулахад дараах зүйлсийг хориглоно.
- Улсын хэмжээнд хориотой бараа бүтээгдэхүүнийг зарлан нийтлэх.
- Зарын гарчиг, утга агуулга нь зарын категорид тохирохгүй байх.
- Зарын гарчиг, оруулсан зураг, зарын тайлбар нь хоорондоо утга санааны зөрчилтэй байх.
- Нэг зар дээр хэд хэдэн бараа бүтээгдэхүүн зэрэг зарлах.
- Зар нь сайтын админаар дамжин хянагдаж, шаардлага ханга.сан бол нийтлэгдэнэ.
3.10. Дараах зүйлсийг нийтлэхийг хориглоно.
- Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, эмнэлгийн хэрэгсэл
- Секс, садар самуунтай холбогдох үйлчилгээ
- Хулгайн болон хууль бус бараа, үйлчилгээ
- Хүний эрүүл мэнд, аюулгүйн байдалд хор хөнөөлтэй, аюултай бараа
- Хүнд хор хөнөөлтэй гэмтээж болзошгүй зэвсэг хэрэгсэл
- Монгол улсын хуулиар улаан номонд орсон зэрлэг ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдаалахыг тус тус хориглоно.
4.1. Хэрэглэгчийн өөрийнх нь бичиж найруулсан зарын утга агуулгад өөрчлөлт оруулахгүй байх.
4.2. Хэрэв зарын утга агуулга нь сайт дахь өөр нэг категорид илүү тохиромжтой байгаа тохиолдолд зарын байршлыг өөрчлөн, тохиромжит категорид нийтлэх эрхтэй.
4.3. Хэрэв нийтлэгдсэн зар нь сайтын дотоод дүрмийг зөрчсөн тохиолдолд устгах эрхтэй.
4.4. Хэрэглэгчийн бичсэн зарын утга агуулга, сайтын холбоос, зарын тайлбарт сайт хариуцлага үүрэхгүй болно.
4.5. Хориотой бус, улсын хууль цаазад харшлаагүй, сайтын хориотой барааны жагсаалд ороогүй бүх бараа бүтээгдэхүүн, автомашин, үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээ, ажлын байрын зарыг нийтэлж болно.
4.6. Хэрэв нийтлэгдсэн зар нь сайтын дотоод дүрмийг зөрчсөн тохиолдолд устгах эрхтэй.
4.7. Хэрэв нийтлэгдсэн зар нь сайтын дотоод дүрмийг зөрчсөн тохиолдолд устгах эрхтэй.
4.8. Хэрэв нийтлэгдсэн зар нь сайтын дотоод дүрмийг зөрчсөн тохиолдолд устгах эрхтэй.
5.1. NewZar.mn нь эрх бүхий байгууллага болон холбогдох засгийн газрын байгууллагын шаардлагын дагуу зарыг устгах эрхтэй.
5.2. NewZar.mn нь өөрийн үзсэнээр зарыг нийтийн ёс суртахуунгүй гэж үзвэл устгах эрхтэй.
5.3. Зарын оруулсан мэдээлэл нь энэхүү үйлчилгээний нөхцөл, зар нийтлэх журам болон холбогдох хууль тогтоомж зөрчих
5.4. Зард агуулагдах мэдээлэл нь бодит бус байх
5.5. Тухайн зарын категорид үл таарах
5.6. Хэрэв нийтлэгдсэн зар нь сайтын дотоод дүрмийг зөрчсөн тохиолдолд устгах эрхтэй.
5.7. Хэрэв нийтлэгдсэн зар нь сайтын дотоод дүрмийг зөрчсөн тохиолдолд устгах эрхтэй.
5.8. Хэрэв нийтлэгдсэн зар нь сайтын дотоод дүрмийг зөрчсөн тохиолдолд устгах эрхтэй.