Нууцлалын бодлого

Энэхүү Нууцлалын бодлого нь Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд үндэслэн Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулна.

“Ньюзар” эм эн (“Мэдээлэл хариуцагч”) нь Хэрэглэгч (“Хэрэглэгч”)-ийг www.newzar.mn цахим худалдааны нэгдсэн систем (цаашид “NewZar”)-д бүртгүүлж, ашиглах үед Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу Таны хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг хангана.

Та “NewZar.mn”-д бүртгүүлэхээс өмнө энэхүү “Нууцлалын бодлого”-той бүрэн танилцах үүрэгтэй.

Хэрэглэгч нь “Нууцлалын бодлого”-д заасан нөхцөлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрч, харгалзуулсан хэсгийг дарж, идэвхжүүлснээр “NewZar”-г ашиглах явцад өөрийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах цахим зөвшөөрлийг Мэдээлэл хариуцагчид олгосонд тооцно.

1. Хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үндэслэл, зорилго

1.1. Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчээс олгосон цахим зөвшөөрлийг үндэслэн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана..

1.2. “NewZar”-ийн тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангах, системийг хөгжүүлэх, хэрэглэгчийн хүсэл, сонирхолд нийцсэн, хэрэглэхэд хялбар, шинэлэг шийдэл бүхий цахим орон зайг бий болгох, боловсронгуй болгох зорилгоор Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Мэдээлэл хариуцагч нь энд зааснаас өөр зорилгоор хувийн мэдээллийг цуглуулахгүй, ашиглахгүй, дамжуулахгүй.

2.1. Мэдээлэл хариуцагч нь “NewZar”-ийн найдвартай хэвийн ажиллагааг хангах, Хэрэглэгчид бүрэн ашиглах боломжийг олгох хүрээнд дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:

Хэрэглэгч “NewZar”-д бүртгүүлэх үед утасны дугаар, цахим шуудангийн хаяг болон Хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг “Zary”-д шифрлэн кодчилж хадгалах учир Хэрэглэгчээс өөр хэн ч нууц үгийг мэдэх боломжгүй юм.

“NewZar”-ийн үйлчилгээг ашиглах явцад Хэрэглэгчээс оруулсан Хэрэглэгчийн овог, нэр, төрсөн огноо, хүйс, иргэний үнэмлэх, регистрийн дугаар, дансны мэдээлэл, аватар зургийн мэдээллүүд

“NewZar”-д нийтэлсэн, идэвхгүй болгосон, устгагдсан зарын мэдээллүүд

Хэрэглэгчийн хадгалсан болон захиалгын түүхийн мэдээллүүд

Cookies файлын тусламжтайгаар автоматаар цуглуулж буй мэдээллүүд болох цахим орчинд хандсан эх сурвалжуудын мөрнүүд

3.1. Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчийн мэдээллийг дараах тохиолдолд боловсруулж, ашиглана. Мэдээлэл хариуцагч дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр Хэрэглэгчийн мэдээллийг боловсруулахгүй, ашиглахгүй болно. Үүнд:

- Бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож буй тохиолдолд Таны оруулсан бүтээгдэхүүний талаарх мэдээллийг нийтэд хүргэх эсхүл захиалга өгөхөөр сонирхож буй Хэрэглэгчдэд Таны гар утасны дугаар, цахим хаягийн мэдээллийг илгээх тохиолдолд

- Хэрэглэгчээс ирүүлсэн гомдлыг хянан шалгах явцад

- Хяналт, сайжруулалт, хөгжүүлэлт, тест хийх

- Хэрэглэгчийн танин, баталгаажуулах үед

- Таны гар утасны дугаараар холбогдох, эсхүл цахим шууданд мэдээлэл, мэдэгдэл илгээх тохиолдолд

- Хэрэглэгчийн захиалсан бүтээгдэхүүнийг хүргэх, захиалгатай холбоотой холбоотой тодруулах зүйлс гарсан тохиолдолд

- Судалгаа ба хяналтад зориулж

Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчийн хувийн халдашгүй байдлыг хүндэтгэн дээдлэх бөгөөд “NewZar”-ийн бүртгэлийн мэдээллийг Монгол Улсын Засгийн газраас баталсан кибер аюулгүй байдлын журамд заасан хугацаагаар хадгална.

Нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй Хэрэглэгчийн хуудаст үүссэн аливаа хор, хохирлыг Мэдээлэл хариуцагч хариуцахгүй болно. Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчийн хандах эрхийг ашиглан мэдээлэлд нэвтрэх боломжгүй болохыг анхааруулж байна